Book review 2 “The husband I bought” Ayn Rand

Ayn Rand “The husband I bought” Би маш их зовиур мэдрэх шиг. Гайхалтай гэхээс өөр үг алга дотор сэтгэлийг минь үнэхээр эмзэглүүлж орхилоо. Надаас гарахгүй их зориг мэт санагдана. Ямар их дотор сэтгэлийн ялалт вэ? Агуу юм аа. Үүнийг дахиад 5,10 жилийн дараа уншихсан. Би одоо хайран дунд байна. Гэнригийн өөрчлөлтийн үе шиг мэдрэх үе бий ч сэтгэлд багтамгүй нулимсан далай үүсгэхүйц хайр харуусалыг эмэгтэй хүн гаргадаг юм байна. Ирина хэлэхдээ Бас бусдаас илүү цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан. Ер нь ухаалаг хүн өөрийнхөө ухаалгийг яаж ч байсан мэддэг шүү дээ. Гэнри хэлэхдээ Чам шиг бүсгүйг бүтээх гэж хэн бодож олдог байна аа, Иринэ”. Эцэст нь Ирина хэлэхдээ Хэзээ ч хүнийг ухаан санаанаасаа илүү бүү хайрлаж бай!Хайраас өөр ямар нэг зорилго, хүсэлтэй бай. Хайрандаа хязгаар заавал тавь!.. Хэрвээ чи чадвал шүү дээ. Тэр чадаагүй тэрний амьдрал бол зөвхөн үзэсгэлэнт Гэнри л байсан юм. Түүнийг үгээгүй ядуу дампуурахад Иринэ дэргэд нь байж гэрэлгүй замаар хөтөлж сайхан амьдралыг бүтээсэн. Тэдний даруухан сууц хайрын ордон байсан юм. Тэр бүх хөрөнгөөрөө түүний өрийг дарсан байгаа бүхнээ түүнд өгсөн. Тэд бие биенээ жинхэнээр хайрласан. Нэг өдөр нөхөр нь гоо үзэсгэлэнт өөр бүсгүйд сэтгэл алдарсан ч эхнэртэйгээ үлдэх гэж хичээсэн. Шинэ бүсгүйгээс зугтсан яагаад гэвэл Иринэ түүний төлөө бүхий л амьдралаа зольсон тул Гэнрид түүнээс урвах эрх хоромхон ч байхгүй түүнийгээ тэр мэддэг тул зовлонд унасан ч Иринэд нэг ч үг дугараагүй юм. Нөхөр нь өөр бүсгүйд сэтгэлд алдраад бие нь хамт хэдий ч өөр бүсгүйг мөрөөдөн хамт байх хэдий цугтаа жаргах нь өнгөрснийг ойлгосон бүсгүй салах арга аа өөрөө олно. Өөрөө бүгдийг зохион байгуулж бүгдийг итгүүлнэ. Хөөрхий бүсгүй авч агуа бүсгүй. Бид тийм байдалд орсон бол яах бол нөхрөөсөө яаж зуурч байх бол яагаад явуулна гэж тиймээ. Иринэ хэлэхдээ Гэнридээ аз жаргалыг худалдаж авч өгсөн юм. Хүмүүсийн ярьдгаар нөхрөө худалдаж авсан бус түүндээ бүхнээрээ аз жаргалыг худалдаж авч өгсөн. Гав ганцаараа хэнтэй ч ярьдаггүй ажил хийдэг ч хэнтэй ч харьцдаггүй үлдсэн амьдралдаа түүнтэйгээ уулзахад залбирдаг.

Иринэ 1926♥