Lady in red /Photo shooting/

Өнөөдөр 2016 оны 6 сарын 23ны өдөр. Нэгэнт блог бичсэнийх хуучин сайхан сайхан дурсамжуудаа оруулна аа. Миний санахаар 2011 оны 8 сард би анх салса партид явж эхэлсэн ба өөрийнхөө хувьд цоо шинэ ертөнцийг нээсэн гэж хэлж болнодоо. Би маш олон шинэ найз нөхөдтэй болж эхэлсэн болохоор шинэ шинэ боломжууд олноор гарч ирсэнд их баяртай байдаг. Монголын салса бүжгийн холбоог үүсгэн байгуулагч, миний анхны салса, кизомбагийн багш Баярмаа гэж сайхан бүжигчин эмэгтэй бий. Сая он сар харсан чинь 2011 оны 9 сар 11 өдөр явсан юм байна. Тэр өдөр мундаг зурагчин ах Цацралт Эрдэнэбилэг, найз Мөөдөө, Баярмаа бяцхан Тодоо, Болороо, Түвшээ, Цэнгэл ах, Эрдэнтуяа нартайгаа тэрэлжрүү хүлгийн жолоо залав аа гэж. Анхны зураг авалт байсан дээрээс нь эмээлгүй морь унаад бас дээрээс нь лаг улаан даашинзтай. Гол зорилго нь кизомба позны зураг даруулах байсан юм. Маш олон кадр дарсан болохоор арай гоёуудыг нь л түүвэрлээд л оруулж байна. Би энэ улаан даашинзтай морь унасан зурагнууддаа маш их хайртай. Залуу нас гоо үзэсгэлэн минь хадгалагдсан гэж бодогддог юм._TSA0803

_TSA0857_TSA0716_stitch_TSA0700_stitch-Signed_TSA0721_TSA1029_TSA0759_TSA0840_TSA0868