3,4 сард би юу хийсэн бэ?

Нуршихгүйгээр 2 сар юу юу хийснээ эргээд бодвол нэг их юм хийгээгүй юм шиг санагдаад байсан чинь дараах зүйлсийг амжуулсан л байна. Та ч бас ангилаад бичээд үзээрэй.
Туршсан зүйлс
Явсан газрууд
Хамрагдсан сургалт
  • Колумб  багштай Бачата бүжгийн сургалтанд суугаад дууссан.
Сурсан зүйлс
  •  Англи хэл дээр бизнесийн түвшинд имэйлээр харьцахыг сурч байгаа.
  • Мацаг барьж чаддаг болсон ч тайлж чадахгүй байгаа.
  • Арьс арчилгааны тухай мэдлэгтэй болж байгаа.
Хийсэн зүйлс
  • Хэд хэдэн том шийдвэр гаргав.
  • Study plan self introduction бичих гэж 14 хоног болоод сүүлдээ найзаараа туслуулсандаа. Миа байсан шүү.
  • Итали найзтай болсон. Бүр Миланд амьдардаг. Даанч нутаг буцчихсан.
  • Хамтран бичээчтэй болсон байгаа.
  •  TOPIK шалгалтын 4 оноо авав. Энэ нь аль ч их сургуульд хүлээн зөвшөөрөгддөг оноо юм.
  • Нарны тосноос нэгч өдөр салаагүй.
  • Үсээ тайруулсан.
  • Аялалын билет авсан.
  • 1кг турсан.
  • 1 тэмлэглэлийн дэвтэр дуусгав.

Хийгээгүй зүйлс

  • Ном уншаагүй.
  • Медиум уншаагүй.
  • Дасгал хийгээгүй бүр нэг ч өдөр шүү.
  • Эрүүл хооллоогүй.
  • Хувцасанд мөнгө үрээгүй.
  • Блогтоо тогтмол бичвэр оруулаагүй. ТУН МУУ шүү 2 сарын хугацаанд.
MONTHLY HIGHLIGHT
Санаандгүй тааралдсан Канад хүн Монголын маань тухай гайхалтай сайн мэдэж байсан нь намайг алмайруулав. Харин чи Канадын тухай юу мэдэх вэ гэсэн асуултанд унав. Бараг төрийн далбаа болоод Торонтод амьдардаг найзаасаа өөр зүйл сайн мэдэхгүй байсандаа жоохон ичсээн. Ер нь бусад улс орнуудын тухай мэдэж байхгүй бол x ч..,
Бичсэн постууд
Бүгдээрээ сонирхолтой шүү уншаад үзээрэй.
2 сарын хугацаанд хамгийн их уншигдсан нийтлэл
stil-243519
За ерөнхийдөө ийм л байна. Та ч гэсэн энэ жилийн эхний 4 сар юу амжуулж хийж бүтээснээ нэг бодоод үзээрэй.
Эхлэхэд хэзээ ч оройтохгүй.
Танантара ♥