September 2017 Review

Шинэ хичээлийн жил эхлэсэн болохоор шинэ найз нөхөд хамт олны дунд ороод хэсэгтээ л сэтгэл сэргээд сайхан байлаа. Товчхондоо бусдаас эрх хүч энергийг л олж авч байгаа юмв Ихэнхидээ ганцаараа байдаг болохоор сургууль гэгч сайхан газрыг санасан бололтой.

Things that I have done

  • Анх удаа сайн дурын ажил хийж үзсэн.
  • Солонгост аж төрдөг олон үндэстэний Фестивальд оролцсон.
  • Friends цувралаа 7 улирал хүртэл үзчихлээ. Удахгүй дуусахнээ. Дараа нь юу үзэх вэ?
  • Skateboard сурах гээд худалдаж авсан боловч яг идэвхитэй өдөр бүр оролдож чадахгүй л байна.  Маш их сонирхолтой юм байналээ.
  • Блогийнхоо нэрийг өөрчилчихлөө.

Things that I haven’t done yet

  • Энэ сард нэг ч ном дуусгасангүйээ.
  • Ийш тийш салхинд ч гарсангүй.

Monthly check list

Солонгосдоо үйл ажиллагаагаа явуулаад удаж байгаа мөн хамгийн их хүн цугладаг нэгэн салса клубт оройжин хүмүүсийн бүжиглэхийг харж өнгөрөөсний эцэст шинэ эрч хүч бөөн урам зоригоор цэнэглэгдэв ээ. Дараа сараас сургалтанд суухаар төлөвлөчихлөө. Мөн Солонгосын салса амьдралын тухайд бичвэр бичиж хүмүүст хүргэвэл хэрэг болох юм шиг санагдаж байна.

Хүний нүд ч гэсэн гоё сайхан зүйл харахыг хүсэж байдаг бололтой.

 Monthly Highlight 

Ганцаараа эсвэл дассан сурсан хэдтэйгээ байгаад байлгүй шинэ хүмүүстэй уулзаж  нөхөрлөх нь нэг газартаа гацаж удахаас сэргийлдэг бололтой.

Бид бусдаар дамжуулан өөрсдийгөө хөгжүүлдэг мөн ганцаар бус хамтаараа хөгждөг шүү дээ.

Мундаг мундаг үлгэр дууриалал авах найз нөхөд ажилсаг хичээнгүй шинэ танилуудтай болсондоо баяртай байна.

10 сард илүү олон сайхан зүйлс тохиолдох болтугай.