Дахиж шоудахгүй..,

Саяхан болсон “Минт“-н 3 жилийн ойгоор ороод гарахдаа дахиад энэ газрыг зорих хэрэг байхгүй дахиж шоудахгүй ээ гэж бодоод гарлаа. Минт 3 нас хүрч байгаа юм бол Минтийг нээгдээгүй байхад л шоуддаг байсан гэвэл ч энэ газрыг 3 жил такс төлж тэтгэсэн гэсэн үг биш гэж үү. “Минт” гэдэг газар нь 3 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан хүмүүс ихэнхидээ 5-дах өдрийн оройг өнгөрүүлдэг газар гэдгийг дашрамд дурьдъя.
Энэ газарлуу орохоор төрдөг сэтгэгдэл гэвэл “Яг л амьд оддын чуулган
Өө энэ нөгөө тэр явж байна, тэнд нөгөө тэр явж байна гээд инстаграммын нэр нь  орж ирнэ.
Таньдаг юм шиг мөртлөө огт таньдаггүй хүмүүс.
Тэр өдөр би хүмүүсийг ажиглаад оройжин суув аа. Өмнө нь бол юун тэгж хүн ажиглаж тайван суух бүжгийн талбайн голд л явж байдаг байлаа. Оюутан байхад  найзуудтайгаа орой гарч бүжиглэдэг байсаан. Ер нь тэр үед тийм байсан нь болсон байх одоо харамсаад байх зүйл байхгүй ч юм шиг. Би болоод манай найзуудын хувьд шоудна гэдэг бол санаа сэтгэл нийлсэн хэдтэйгээ сайхан хөгжим сонсож бүжиглэж сэтгэлээ сэргээх явдал л даа.

Миний бодлоор эмэгтэй хүнд зайлшгүй байдаг нэг хэрэгцээ бол сайхан харагдах хэрэгцээ. Төсөөлдөө өсгий өмсөөд үсээ янзлаад үнэртэй ус түрхээд гангалж аваад гадуур гарахаар чинь цаанаасаа л нэг өөртөө итгэх итгэл төрөөд нүүр бардам алхална. Бас нэг сонирхолтой зүйл бол эмэгтэй хүн хэзээ баяртай жаргалтай байдаг вэ гэхээр эсрэг хүйстэн нь магадгүй сонирхсон хүн нь тухайн эмэгтэйг харж байхад л баяртай болчихдог гэж байгаа юм. Эмэгтэйчүүд аягүй хөөрхөн гэмээр ч юм уу харж явдаг залуу нь өөрийг нь харж байгааг мэдэнгүүтээ худлаа хараагүй юм шиг царайлсан мөртлөө дотроо баярлаастай байдаг. Нэг тийм жоохон зүйлд баярладаг гэдэг нь яг үнэн.
Би бол ихэнхидээ худлаа хараагүй  юм шиг царайлчихдаг  тухайн хүнийхээ нүдрүү хармаар байсан ч гэсэн. Тэгээд тэр хүн хэрвээ зөрж өнгөрсөн бол саяны хүн намайг харсан болов уу гэж боддог. Уг нь зөрж өнгөрсөн хүн нь хэн ч бай тэр хүний намайг харсан хараагүй бол надад нэг их хэрэгцээтэй зүйл бишшдээ. Тэгсэн мөртлөө л  шал хэрэггүй зүйл бодоод.
Тэгээд мэдээж дажгүй дээрээ тавьчихаад бас нэг дажгүйдуу хүн чамайг ажиглаж харж байгааг мэдвэл цаанаасаа нэг тийм ихэмсэг мэдрэмж төрөнгүүт худлаа хараагүй нэг их хээнцэр царайлаад л… Товчхондоо иймэрхүү л байдаг.
Бас нэг зүйл бол UB хотод өдөр тутамдаа гудамжинд алхаад явж байхыг нь харж чадахгүй ганган хээнцэр охид залуус бас залуу,  сэтгэлгээтнүүд цугладаг нь сонин.
Бараг нийгэмших гэж бар ороод байгаан биш үү. Тэдгээр хүмүүс хаана амьдраад юу хийгээд явж байдаг хүмүүс юм бол оо өдөр тутамдаа таараад байдаггүй мөртлөө clubд таарах нь хачирхалтай.
За тэгээд “Оддын цуглаан“-г хэдхэн ангилчихаж болно.
  • Бүжиглэх дуртай сайхан хөгжимд хамт олон найз нөхөдтэй бүжиглэх гэж have a fun байж гэж ирсэн залуучууд
  • Хий дэмий take-ны араас гөлрөгчид буюу гонж хослол өмссөн бүдүүн залуучууд ажлаа тараад шууд ирсэн байлтай гэлтэй албархаг харагдсан ч баранд юугаа хийж явааг нь ойлгох боломжгүй идэвхигүй хэлбэрийн охидын анчид
  • Дараагийн хэсэг бол бүжгийн талбайн голд тойрог үүсгэж зогсонгуутаа нүдээ бэлчээн зогчсдог охидын анчид. Тэд нар бүжиглээд шалихгүй  үргэлж бүжгийн талбайд нүдээ баясгаж зогсох ба загвар өмсдөг өөртэй итгэлтэй залуучууд, тамирчид болоод олны танил хүмүүс орно.
  • Бүсгүй хүний гоо зүй болоод бие бялдараа гайхуулсан залуучуудыг бас дурьдъя.
  •  Бас бүжгийн талбайн охин тэнгэрийг мартаж болохгүй. Тайзан дээр гараад охидын атаархалыг төрүүлэн бүжгийн талбайг эзэрхийлнэ. Хөх бөгс бүх юм төгс. Хажууд нь очиход залуусын зүрх мөхөс. Балет хийнэ брейк хийнэ. Бас дээр нь вальс хийнэ. Бүжиглэж буй охидууд барахгүй тул зайлсхийнэ.
Олны танил хүмүүсийн хувьд гэвэл эхнэр хүүхэдтэй байж баранд явж байдаг залуучуудыг би ерөөсөө ойлгодоггүй. Энэ нэг юм энд ингэж салбаганаж явахад эхнэр хүүхэд нь гэрт нь хүлээж байгаашдээ гэж бодогдоход амьдрал нь олны нүдэн дээр байдаг хүмүүс бол бас сонин л харагддаг.
Одоо дараагийн хэсэг буюу VIP хэсэг рүү орвол:
Энэ хэсэгт өөрсдийгөө дажгүй гэж андуурсан хэлбэр хөөн эдээр биеэ чимсэн залуучууд мөн мэдээж жинхэнэ  VIPчууд  орно. Та энэ хэсгээс Монгол улсын эдийн засгийн хямралыг олж харахгүй. Энэ хэсэг бага зэрэг уйтгартай ч өөрийн гэсэн хэв маягтай.
Нэмж хэлэхэд клубын  VIP карт эзэмшээд тэр хэсэгт нь мянга орж бүжиглэлээ ч  VIP болдоггүй л байхгүйюу.
Охид бүсгүйчүүдийнхээ тухай яривал Монгол охидууд бол үнэхээрийн царайлаг бие лаг үзэмж төгс шүү.
Минтийн хувьд нэг өдрийн орлогоороо л aircon system ийг шииднэшдээ. Тэгтэл бас гадны хүмүүсд Монголын хамгийн их хүн ордог газар гэж хэлэхэд хэцүү халуун саун шиг л.., Тэгэхээр чинь хар халуунд нөгөө янзалсан үс мүс будаашдээ!
Залуучууд бид энэ газраар дайраад ороод гардаг нь ичиж зовоод нуугаад байх зүйл бишлдээ. Шоудах ямархуу байдгыг мэдээд туулаад өнгөрч яваа залуу хүн болохоор болохоор эрүүдэн шүүхгүй ч толгойгоо хадгалахгүй л бол амархан залгиулж ч болдог газар шүү гэж хэлмээр байна. Яагаад хүмүүс хушуураад байдгыг ч ойлгоно биз.
Нэмээд хэлэхэд өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй юу буруу зөвийг ялгадаг хүн бол яаж биеэ авч явах юу хэрэглэх хэрэглэхгүйгээ мэддэг юм.
Архи мансууруулах бодисоос хүн хэзээ ч аз жаргалыг олохгүй. Түүнийг зөвхөн өөрсдөө бүтээдэг гэж боддог. Архийг зөв хэрэглэнэ гэдэг бол  тэр чигээрээ соёл.
Түүнийг хэт уудаг эсвэл ерөөсөө уудаггүй байлаа гээд аль алинд нь ч сайхан харагдаад байдаггүй болохоор хаана хэзээ хэнтэй гэдгээ бодолцон ухаантайгаар хэрэглэх нь зүйтэй.
 2017он 8сарын тэр нэгэн өдөр бичихийг хүссэн тэмдэглэл