Trekking to the highest peak in mainland Korea

StayinMountain
Солонгос хүмүүс эрүүл хийгээд гэдэс гүзээ багатай байдаг улс даяараа ууланд алхдагтай холбоотой боловуудаа гэмээр. Жири уул нь далайн түвшинээс 1950м өндөр буюу 3 ширхэг 123 давхар(Lotte world tower)-г давхарласнаас ч өндөр гэсэн үг аль эсвэл 6 ширхэг Эйфелийн цамхагийг давхарласантай тэнцэх өндөртэй ажээ. Нүдэнд чинь ямархуу өндөртэй уул гэдэг нь төсөөлөгдөх байна уу?
Жири уулын хамгийн өндөр цэг буюу Cheongwanbong оргил нь Өмнөд Солонгосын эх газрын ноён оргилд тооцогддог ба Жэжү аралд байрлах Халла уул нь тус улсын дээвэр билээ. Оргилд хүрэхийн тулд уул уулыг даван уруудаж өгсөж 30 гаран км 2 өдрийн турш алхлаа.
Ингэхдээ энд бичиж байгаа шиг тийм амархан гарчихаагүй ээ. Зарим үед өмнөх зам хэт өгсүүр болохоор “эгээ л би үхэж байна уу даа” гэж хүртэл бодогдоод амжиж байгаа юм. Харин тэр үед хажуугаар нисэх шахам өнгөрөх Солонгос ах эгч нарыг хараад урам авч байлаа. Хөгширөхөөрөө ингээд гүйж байх юм шүү гэж бодогдоод л.
Солонгос уулчид их найрсаг ба замд тааралдсан хүн бүр эелдгээр инээмсэглэн мэнд мэдэж байлаа. Харин араас гүйцэж ирсэн хүнийг би эргээд гүйцнэ гэж бараг л үлгэр байваа. Арга ч үгүй биздээ сүүлийн 2 жил тогтмол дасгал хийгээгүй хөдөлгөөний дутагдалтай байгаа хүн шүү дээ.
Хэрвээ би арынхаа хүнийг урдаа оруулбал баярлалаа гэж хэлдэг нь их таалагдсан. Хэдэн ч удаа баярлалаа гэдэг үг сонсовдоо. (хэхэ)
Эхний өдөр
Сөүлээс Gurye 구례 хот хүрэх шөнийн автобусанд суугаад 22:10т хөдлөлөө. Тус хотын Bus terminal-д шөнийн 2 цагийн үед буусан ба ойр хавьд ороод унтчихаар hotel, motel, sauna байхгүй байсан тул 3:40 хүртэл Жирисаны( Жири уул) Nogodang course-н эхлэлийн цэг хүрэх автобусыг хүлээж суулаа. Нойр хүрэхгүй болохоор нь дэлгүүр орж гоймон авч идэнгээ утсаа гүйлгэж байтал автобус ч ирлээ. Ернь Сөүлээс гарахдаа л хоноглох газраа очоод олно гэсэн бодолтой цаг хожхын тулд шөнийн автобусанд суусан нь тэр болохоор хоноглох газрыг төлөвлөөгүй юм.
Цаг 4:20-н үед Nogodang course дээр ирсэн ба хүйтэн байсан тул цамцаа давхарлаж өмсөөд 4:30 үед харанхуйд алхалтаа эхлэв. Од харагдаад эхэндээ ч алхах тусам даархаа болиод аятайхан байв аа. Зам ч тэгшхэн.
Тус уулруу олон талаас нь янз бүрийн курс(course) буюу замаар гарч болох ба өөрийгөө зовоолгүйгээр айвуй тайвуй алхаад оргилд нь хүрмээр байгаа бол 노고당(nogodang) course-г сонгохыг зөвлөе.
Өдрийн 12 цагийн үед түр амрах байранд ирсэн ба ойн дундах бяцхан байшингийн гадаа байрлах  ширээ сандалд суун гэрээсээ бэлдэж ирсэн хоол талх бэлэн будаа зэргийг идэв. Цаад Солонгосчууд чинь үнэхээрийн дээд зэргийн бэлтгэлтэй 1 хүний гоймон чанаж болох тогоо, газ, аяга, таваг гээд бүх хэрэгцээт зүйлсээ үүрч алхдаг юм байналээ. Анх удаа ууланд хоног төөрүүлэн алхалт хийсэн  миний хувьд алхаж үзсэнээрээ л энэ бүгдийг мэдэж авсан. Дараа нь юу бэлдэх юу өмсөхөө мэдэж авч байгаа юм.
JiRisan
Эхний өдрийн оройны сэтгэгдэл
15+ км алхаваа. 2хөл өөрийн эрхгүй чичрээд өвдөг нугаларахгүй байгаа юм шиг санагдаад байна.
Хөдөлгөөний дутагдалд орсон хүн чинь гэнэт л ууланд удаан хугацаагаар алхчихсан чинь хүнд байлаа.
Бүр хэт хэцүү хүн явахад амаргүй хэсэгт нь шатнуудыг байрлуулсан нь тус болж байв. Ерөнхийдөө алхах зам маань битүү ой ба 1 хүний жим дагуу  чимээгүй хааяадаа найзуудтай юм яриад хааяадаа хөгжим сонсон алхаж өнгөрлөө. Дээшээ харахад тэнгэр харагдахгүй модод түүнийг халхлах нь ширэнгэн ойтой кинонд тоглож байгаа юм шиг санагдаан гарт минь сэлэм байсан бол энэ моддыг цавчихсан гэж бодогдоно.
2дахь өдөр.
Өглөөний 5:30-д босно гэсэн хүмүүс чинь 6:30 хүртэл унтчихсан байсан. Үтэр түргэн босоод нүүр гараа угаан ганц лазтай кофе 1500 вон буюу Сөүлд зардгаас 3 дахин үнэтэй авч ууваа. Өглөө үнэхээрийн хүйтэн байсан тул өөр аргагүй байлаа. Өчигдрийн алхалтаас болоод хамаг бие хөндүүрч алхах тусам ууландаа дасаад өглөөний эрүүл агаарт сэтгэл санаа тунчиг гэгээтэй.
Хаа сайгүй баавгайнаас болгоомжил гэсэн тэмдэг байсан болохоор нээрээ баавгайнаас эмээх сэтгэгдэл төрж байсан ч дөрөвхөн л баавгай байдаг гэнэлээ тэр том ууланд.
Хоол хүнсний хувьд гэрээсээ бэлдэж гараагүй байсан бол өлбөрч үхэх байсан байх нөгөө хаа сайгүй байж байдаг гоймон маань түр амралтын газарт байхгүй. Уулнаас өөр юу ч олж идэх боломжгүйн дээр урт хугацаагаар алхах тул хүнсээ өөрөө  урьдчилан базаах нь мэргэн сонголт.
Солонгосчууд хажууханд гоймон чанахад ёстой шүлсээ залгиж суусандаа. Би бол нэг уут боорцог 3, 4 уут тунагаар л амьд гарав.
Харин  тэгж их өлсөөд сүйд болохгүй ч цангана гэж жигтэйхэн. 2 литрийн устай 20км алхана гэж тооцоолбол зүгээр санагдсан. Балга балгаар бага уухгүй бол бас 00 байхгүй.
Processed with VSCO with hb2 preset
“Cheaonwangbong” оргилруу гарахын өмнөх 1кмт хадан дээгүүр харайлгаад л хааяадаа зүүгдэх шахам байсан  ч оргил ойртох тусам улам л яараад л “Оргилоо чи хаана байна аа” гэж догдлоод үнэхээр гоё мэдрэмж. Би бүр төрийн далбаагаа хүртэл авч явсныг яана зургаа авхуулна гэж бодоод. Тэгсэн харин битүү манан байсан болохоор зургаа авхуулсангүй цүнхнийхээ зургийг л дарав.
IMG_1068
“Cheaonwangbong” оргилоос.., (Битүү манан)
Оргилд нэгэнт хүрсэн болохоор хэсэг амарч ойр хавийг харан сууж байгаад харуй бүрийтэй уралдан хамаг хурдаараа буусандаа. (중산리-Jungsanri course) Өгсөхөөс илүү уруудаж буух л хэцүү санагдсан.  Буух замд гол  горхи хүрхрээ хүртэл байсан. Уулын голын тэр ширүүн догшин байгааг ээ. Харанхуйн хөлөг баатар шиг л санагдсан. Уснаас айх гэснээс шөнийн далай надад аймаар санагддаг.
Тас харанхуй нөмрөхөөс өмнө бууж ирж автобусанд сууж чадсан. Яг бууж ирээд тэгш газар алхсан чинь өвөл готокдож байгаад канкигаа тайлаад гутлаа өмсөхөөр хөл урагшаа алхаж өгдөггүйтэй адил мэдрэмж төрж байсан. Тэндээсээ Жинжү хот хүрэх унаанд суугаад дараагийн маршрут болох Geoje(Гожэ) хотыг зорив…
 IMG_0794
Яагад ч юм хосуудад  хамтдаа ууланд алх,  мөн заавал оргилд нь хүрээд өөрсдийгөө таньж мэдэхийн хажуугаар харилцаандаа шинэ өөрчлөлт авчраарай гэж зөвлөмөөр санагдаж байсан.
Би ернь элегантный гэхээс илүү ингээд ууланд алхах дуртайгаа мэдлээ. (30+ км  алхсаны эцэст) Энэ нь ч надад илүү зохино.
Урт хугацаагаар ууланд алхах мөн амьдралдаа хэвшүүлэх зорилготой хүмүүст заавал шаардлагатай зүйлсийг хувийн зүгээс дараах байдлаар тодорхойллоо.
  1. Уулын гутал– Хамгийн чухал хэрэгтэй нь. Nike бол цаашаа.
  2. Таяг– Хэрэв байнга алхдаггүй бол таягны оронд ямар ч хамаагүй бээлий. Алхаж байх үед модноос барьж хаднаас түших зэрэгт гар шалбарахаас хамгаална.
IMG_0932
Би магадгүй сайн уулчин болж чадахгүй ч байж болно. Магадгүй оргил болгонруу зүтгээд байхгүй байх гэхдээ чадах чинээгээрээ алхаж л байя. Байгалийн бүтээсэн энэ их сүрдмээр байгууламжаас бид хангалттай энерги эрч хүчийг эрүүл аргаар дасгал хийж байна гэдгээ мэдэх завдалгүйгээр олж авж болох юм байна.
Ууланд алхсаны дараах сэтгэгдэл
Бууж ирэх тэр мөчид өдөр тутмын амьдралын бэрхшээлүүд өдийхөн чинээ санагддаг юм байналээ.
Метроны буудлын шатаар өгсөж уруудах, Нэг 2 минутанд метронд амжих гэж гүйх ажил дээр хэдэн цаг зогсоогоороо байх зэрэг асуудлууд бол үнэндээ л хялбар санагдаад би Жирисанд авирсан шүүдээ гэж бодоход өөрөөрөө бахархдаг юм байна. Гадаад уулчидтай их тааралдсан ч Монгол уулчидтай тааралдаагүй тул Монголчууд маань байгаа байгаа газрынхаа оргилд нь гарч тугаа мандуулаасай гэж хүснэм.
Дараагийн удаад дээл өмс ч  аль нэг ууланд алхмаар санагдаад байгаа.