2017 он дуусахад 2хон сар (October review)

Он дуусахад хоёрхон сар үлдсэнийг хараад нэг бодлын аягүй яараад өнгөрсөн жил төлөвлөсөн төлөвлөгөөгөө унштал биелүүлээгүй ерөөсөө эхлээгүй юмнууд зөндөөнөөс гадна эхлэх хүсэл ч төрөхгүй байгаа нь тиймхэн л байна.
Things I have done
  • Domain авсан.
  • Дасгал хийж эхэлж байгаа.
  • Солонгосд үйл ажиллагаагаа явуулдаг веб сайтад чөлөөв нийтлэгчээр орсон.
  • Солонгосын эх газрын хамгийн өндөр оргил дээр гарав. (Тэмдэглэл)
  • Солонгосын сонирхогчдын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн үзэв.
  • Томоохон 2. 3 хотоор багахан хэмжээний аялал хийсэн. Удахгүй тэмдэглэл бичнэ.
  • Лемонс хамтлагын тоглолт үзэв.
  • Halloween тэмдэглэв.
Monthly highlights 
Блогоо жинхэнэ болгоод танантара гэдгээс iwritemongolian.blog гээд өөрчилчихлөө. Домайн нэр авах уу байх уу гэж их бодсоны эцэст хийж байгаа зүйлээ утга учиртай болгохын тулд өөрийгөө бас баярлуулмаар санагдаад авчихлаа. Бусад хүмүүсийн хувьд нэг их чухал зүйл биш байж болох ч яагаад ч юм их баярлаад байх юм. Зүгээр л бичих гэж оролдож эхэлсэн маань хүмүүст хүрч байгаа болохоор баяртай байгаа нь энэ байх.
Things I haven’t done
  • Ном уншаагүй
Хийх юм ч их байнадаа.
Өвөл айсуй!