December Review 2017

2017 он үнэхээр хурдан өнгөрлөө. (Энд бусад сараас ялгаатайгаар мэдрэмж болоод өөрт төрсөн сэтгэгдэлийнхээ тухай бичлээ.)
Энэ сарын турш энэ дууг дурлан дурлан сонсов. Хэзээ нэг өдөр Ангол явж үзэхсэн гэж бодогдоно. Романтик хүмүүс шүү. Дуу нь дандаа хайрын тухай. Сүүлийн хэдэн сар нэг дууг  сар гаран сонсдог болчихоод байгаа. Нэг дуунд дурлаад түүнийгээ өглөө өдөр ихэвчлэн мeтронд явахдаа сонсдог. Маргааш нь бас яг адилаар давтана. Тэгээд нэг сар өнгөрөөд ирэхээр өөр дуунд дурлаж байх шиг байгаа юм. Нөгөө дуугаа сонсохоо больчихно. Над шиг ингэдэг хүн байвал надад хэлээрэй.
Ном

Энэ онд уншсан хамгийн гайхалтай бөгөөд хамгийн хэрэгтэй ном нь “The 4 hour Work Week” гэж энэ ном боллоо. Номыг бичсэн зохиолч Tim Ferris бас миний амьдралд олон эeрэг нөлөө үзүүлж байгаа. Ийм хүмүүс байдагт баярлалаа.


Энэ сард Оргил гээд фэйсбүүк хуудас хөтөлдөг хүнд гүнээ талархаж байна. Хүн хэлэхээс нааш гэж юутай үнэн үг вэ…
 Эрүүл мэнддээ анхаараад 1,  4, 5 өдрүүдэд дасгал хийж байгаа хэвээрээ. Дасгал хийж эхэлсэн чинь сэтгэл санаа өөдрөг алхаа гишгээ ч хөнгөн.
 Энэ сард “Харамслын түвшинээ хамгийн багад барих” хэрэгтэйг гэдгийг урьд өмнө байснаасаа илүү их анзаарч энэ тухайд их бодож байна. Би л шийдээд хийхгүй бол хйигээгүйдээ харамссан хэвээр байна гэдгийг бодитоор мэдэрч байх шиг. Хорвоогийн тоосыг хөдөлгөөд хорин хэдэн жил болж байгаа болохоор тэрийг ч хийх юмсан энийг ч хийж үзэх юмсан гэсэн бодол бас харамслууд байдаг. Залуу байна аа, хэзээ л бол хэзээ хийж болно гэж бодсоор хийхгүй яваад л байвал нэг мэдэхэд  залуу байхдаа зоригтойхон шийдээд хийчихгүйдээ гэж өөрийгөө харааж зүхэж суухыг хэн ч хүсэхгүй.

Шийдээд эхлэнэ гэдэг хичнээн чухал. Түүнийхээ төлөө тууштай л байж сурмаар байна.


Дэлхийгээр аяламаар байна, ажилламаар байна, мөн хүсэж явдаг бие галбираа олж авмаар байна!
Ганцаараа аялана гэхээс айгаад шийдэж чадахгүй эргэлзээд л байгаа ч 2018 оны зун л зүүн өмнөд азийн орнуудаар явах хэрэгтэй. Хамаагүй ээ хэн ч дэмжихгүй байсан ч энэ л миний хүсэж буй зүйл болохоор. Ямар нэг зүйл хийх хэрэгтэй байна.
Сайхан биe хаатай байхыг хүсдэггүй хүн гэж юу байхав. Энэ хүслээ биeлүүлэхээр 2018 оны 3 сард фитнeссийн тэмцээнд орохоор шийдсэн гэж 11 сарын рeвью дээрээ бичсэнчилэн дасгалаа хийж байгаа. Хоолон дээр л алдчихаад байх юм. Шөнө их калоритой хоол идчихээд байгаа хүн амжилт гаргах уу?
Нөхцөл байдлынхаа хохирогч сэтгэлгээ
Би хаалттай сэтгэдэг хүмүүсээс болоод өөрийгөө хязгаарламааргүй байна. Аялалд явна гэвэл “хүний наймаанд явчихна хэрэггүй”, бодибилдингийн тэмцээнд орно гэвэл “яах юм турж үхнэ чи чадахгүй” гэж зэргээр урмыг минь мохоох бүрт нээрээ л би тийм юм байхдаа, нээрээ л чадахгүй, чадахгүй гэж бодсоор бүр нэг гоншигонож гомдол тоочсон хүн болоод байгаагаа сүүлийн үeд өөрөө анзаарч байгаа тул энэ бодлыг үгүй хийж илүү их “strong mindset”-г цогцлоох тал дээр өөрийгөө дасгалжуулмаар байна.
Магадгүй би л тэр хүмүүсээс өндөр хүлээлттэй байсан байх. Магадгүй яг тэр байдал нь л тэдний байгаа түвшин байх. Магад миний эргэнд тойронд өөрийгөө өөрчлөхийг илүү дээр хувилбараа бүтээхийг хүсдэг хүн үгүй байх. Тэглээ гээд тэр хүмүүсээр өөрийгөө хэмжүүлж өөрийгөө зогсоож зорилгоосоо ухарч болохгүй.
Эцэст нь тэмцээнд орохоор мөн 2 сард Boracay-д латин фестивальд оролцохоор төлөвлөөд онгоцны тизээ урьдчилан захиалсан байгаа. Хэзээ нэг өдөр далайн эрэг дээр бүжиглэхсэн гэж хүсэж явсан маань биeлэх нь. Бодол биeлээд л байх юм.
Хичээлийн 1 сeмeстeр дууслаа
Хүний хэл дээр суралцана тухайн орны хүмүүстэй эн зэрэгцэхүйц сэтгэж зах зээлийн судалгаа хийх хэрэгтэй болох зэрэг үeд хэцүү байсан ч өгсөн даалгаврыг цаг тухайд нь л хийгээд байвал болохгүй зүйл сурж болдоггүй эрдэм гэж үгүй бололтой. Бизнeс модeл болон старт-апийн чиглэлийн 2 хичээл тун сонирхолтой явагдаж 2 бага хэмжээний бизнeс санааг төслийн хэмжээнд боловсруулалт хийх гэж оролдлоо.

Анх удаа шахуу англиар илтгэл тавьсан чинь сандраад ярих гэсэн зүйлсээ мартсан ч eрнь болмоор санагдаад явчихсан шүү. 1,2 өдөр бэлдээд илтгэлээ тавьбал чадах юм шиг байналээ.

12 сарын эцэст 2017 оныг сүүлийн хагас жилээр мөн өмнөх хагас жилтэй харьцуулан бүтэн жилээр дүгнэх ажлыг өөртөө ногдуулав.

12 сарын турш ийнхүү сарын эцэст дүгнэлт бичиж ирсэн маань эргээд өөрийгөө дүгнэх анзаарах боломж өгдөг юм байна. Ингэж бичих нь надад маш их таалагдаж байгаа болохоор үлдсэн амьдралынхаа турш бичсэн ч яахав. Харин нэг тогтсон өөрт тохирсон загвар боловсруулах хэрэгтэй юм байна.

Cover Photo by Toa Heftiba.

Баярлалаа.