The second half of 2017 review

2017 оны эхний 6-н сар болон хоёрдугаар хагасыг харьцуулан дүгнэлээ.

I.SELF MASTERY
2017 оны эхний хагаст:
 1.Хувь хүний хөгжил
  • Колумб багштай бүжгийн сургалт.
  • Солонгос хэлний курс төгсөв.

2. Амжилт гаргаж ур чадвараа дээшлүүлсэн үү?

  • TOPIK Level 4
3. Хэдэн ном уншсан бэ?
goodreads
“Goodreads”
4 Networking хийж танилын хүрээгээ тэлсэн үү?
  •  Энэ тал дээр харин төдийлөн зүйл хийгээгүй!
Review: (♥♥♥♥♥-♥♥♥⊗⊗)

2017 оны хоёрдугаар хагас:

1. Хувь хүний хөгжил
  • Хийсвэр менторуудын тусламжтайгаар бодол сэтгэлгээгээ өөрчлөх гэж тархиа дасгалжуулах гэж зөв зуршлуудыг бий болгох гэж оролдож буй нь  том дэвшил болж буй.
  •  Хувь хүний стиль имидж бүрдүүлэлтийн тухай судлаж буй.
2. Амжилт гаргаж ур чадвараа дээшлүүлсэн үү?
  • Tourist Guide хийж туршлага хуримтлуулсан.
  • Скэйтбоард унаж сурсан.
  • Сайн дурын ажилд хамрагдсан.
  • Веб хуудсанд нийтлэгчийн ажил хийж буй нь хувийн орон зайд бичих мэдээлэл хийгээд массд түгэх мэдээлэл хоёрын ялгааг таниулж буй.
  • Kizomba Korea Festival-д хамрагдан бүжгийн ур чадвараа дээшлүүлсэн.
  • Нүүрний йога сурсан.

3. Хэдэн ном уншсан бэ?

Анх удаа нэг жилийн дотор 14 ном уншсан нь 24 ном уншина гэж зорилго тавьсаных мөн блог бичдэг болсонтой холбоотой. Сүүлийн 6 сард 7 ном уншсан байна.
4. Networking хийж танилын хүрээгээ тэлсэн үү?
 Хангалттай хэмжээнд шинэ хүмүүстэй танилцаж танилын хүрээгээ тэлсэн бодож байна.
Review: (♥♥♥♥♥-♥♥♥♥⊗)
– Яг одоогоор эргээд бодоход үзэл бодлын хувьд салхинд хийсч хаашаа л бол хаашаа хийсээд байхааргүйгээр өөрийн гэсэн үзэл бодол дээрээ зогсдог болсон нь үндэс суурь бэхжиж буй гээд хэлчихмээр санагдах. Аливаа мэдээллийг шүүлтүүртэйгээр хүлээн авч хов жив худал үгийг хажуугаараа өнгөрөөгөөд илүү бодит мэдээлэл эх сурвалжыг эрэлхийлдэг болсон нь энэ жилийн нэгэн өөрчлөлт болж байх шиг байна.
– Ном уншихдаа хэр олон хүн уншиж буй гэдгээр бус өөрт хэрэгтэйгээ ялгаж салгаж, таньж, эрж хайж “унших арга барил”-аа олсон. Бусдын уншдгийг л  уншаад байвал бусадтай л адилхан болно! Нэг ном эхлэхээр заавал дуусгамаар
санагдаад сэтгэлд тавгүй мэдрэмж төрөөд байдаг ч цаг үрсэн зарим нэг “fiction” номуудыг дундаас нь орхив.
II. Health and Beauty 
2017 оны эхний хагаст:
  1. Cүүлийн 6 сар эрүүл хооллосон уу?

-Үгүй

2. Тoгтмол дасгал хөдөлгөөн хийсэн үү?

-Үгүй
3. Тогтмол нойр авч чадаж байна уу?
 -Үгүй
 Review:(♥♥♥♥♥-♥⊗⊗⊗⊗)
2017 оны хоёрдугаар хагаст:
  1. Cүүлийн 6 сар эрүүл хооллосон уу?
  • Орой шөнө хоол идэхээ багасгасан.

2. Тoгтмол дасгал хөдөлгөөн хийсэн үү?

 – Тийм
3. Тогтмол нойр авч чадаж байна уу?
 – Тийм
 Review:(♥♥♥♥♥-♥♥♥♥♥)
Эндээс харахад гайхалтай санагдаж буй зүйл бол оны хоёрдугаар хагаст эрүүл мэндийн үзүүлэлт эрс өсчээ. Тогтмол Gym-д явсаны үр дүнд 4 кг жин буурч 2 жил шахуу өмсөж чадахгүй байсан жинсэн өмдөндөө 12 сарын 1нд таарав. (Маш сайн санаж буй хэрэг). Энэ нь дээр дурьдсанчилан нетворкинг хийж шинэ танил найз нөхөдтэй болсоны ач тус байлаа.
Зовлон нэгтэй бус зорилго нэгтэй хүмүүстэй нөхөрлө!
 III. Finance
2017 оны эхний хагаст:
  • Орлого- Тогтмол бус
  • Зарлага- Урсгал, ахуй соёлын зардалд ихээхэн мөнгө үрэгдэв.
  • Хөрөнгө оруулалт- Үүсгээгүй.
  • Худалдан авалт- Хувцас.

Review: (♥♥♥♥♥-♥♥♥⊗⊗)

2017 оны хоёрдугаар хагаст:

  • Орлого- Тогтмол бус.
  • Зарлага- Урсгал, сургалт.
  • Хөрөнгө оруулалт- Үүсгэсэн.
  • Худалдан авалт- Нэмэлт тэжээл.

Review: (♥♥♥♥♥-♥♥♥⊗⊗)

Тогтмол ажилтай болсон.

Ажил хийвэл ам тосдоно.

IV. Travel 

2017 оны эхний хагаст:

1. Хойд Солонгосын хилийг очиж үзэв.

2. Солонгосын бүх хааны ордоноор айлчилав. 5 үндсэн том хааны ордон Сөүл хотод байх ба бүгдээр нь зочилсон болно. (Нэгдүгээр сард)

3. Morning calm park- Gapyeong, South Korea.

4. Nami island South Korea.

5. The Phlippines- Manila city, Puerto Galera, Aninuan beach, White beach.  Далайн ёроолыг тольдохуй…

6. Gangwonda  province, Gangneung City, Anmok beach- South Korea. (7 сард)

Review: (♥♥♥♥♥-♥♥♥♥⊗)

2017 оны хоёрдугаар хагаст:

  1. Жири уул Mount Jiri South Korea.
  2. Pusan city
  3. Geoje islandJiRisan

Review: (♥♥♥♥♥-♥♥♥♥⊗)

Аялалын хувьд энэ жилийн хамгийн онцлох зүйл бол аялалын зорилгоо тодорхойлсон явдал боллоо. Би бүжиглэх дуртай мөн аялахыг үргэлж хүсэж явдаг. Гэнэт нэг өдөр яагаад энэ хоёрыг хослуулж болохгүй гэж санаа орж ирсэн нь энд тэндхийн фестивальд оролцонгоо түүнд үнэлэлт дүгнэлт бичингээ өөрийн чадвараа ч сайжруулангаа аялах боломжийг харсанаар аялалынхаа зорилгыг тодорхойлов.

V. Blogging goals

  1. Buy domain- Авсан.
  2. Start a facebook page- Эхлэхгүйгээр шийдсэн. Facebook page-д хандалт авах гэж оролдох цаг хайран!

Мөн хамтран ажиллах хүн хайж байсан маань биелэлээ олсон.


2017 оны эхний 6 сарыг сүүлийн 6 сартай харьцуулан дүгнэвэл эхний саруудад  эрч хүч ихтэй ч төдий л бодитоор хийж бүтээсэн зүйлгүй өнгөрсөн бол оны хоёрдугаар хагасаас эрч хүч суларсан ч тодорхой амьдралдаа өөрчлөлт авчрахуйц шийдвэрүүдийг гарган өөрчлөлтийг бий болгосон байна. Эндээс харахад “fantastic” төлөвлөгөөг оны эхэнд л хийж эхэлбэл бүтэх магадлал өндөр тул шийдвэртэй алхмуудыг хийх хэрэгтэй болж таарч байна миний хувьд…

2017 оны туршид  сар бүрийн эцэст ревью бичиж дуусгаснаасаа дүгнээд хэлэхэд хэнч өнгөрсөн жилийн 2 сард яг юуг амжуулж явсанаа нарийвчлан санаад байдаггүй тул бичсэн зүйлээ эргүүлээд уншихад ямар их зүйл амжуулсанаа гайхна, аль эсвэл дахиад жаахан идэвхитэй байх хэрэгтэй гэдгээ анзаардаг юм байна.

Жишээлбэл би guide хийснээ, сайн дурын ажилд оролцсон зэргээ таг мартчихсан байж байгаад бичвэрээ уншаад л эргээд санаж байгаа юм.

 

Сар бүрийн ревью бичих их таалагдсан тул үргэлжлүүлэн бичих болно. Ирэх 2 жилдээ бичээд 3 жилээр харьцуулалт хийх төлөвлөгөөтэй байна.

Баярлалаа.

Таньд сайн сайхныг хүсье.

Т.Тэргүүнжаргал.

2018.1.9 Сөүл хот.