Eye gazing

1_-EUVjmsJE8UMzlH0b_P_RA@2x
Photo credit: Instagram/Drewjessup

Түүний нүдрүү ширтэе. Царайлаг бас давгүй юм гээч. Шанаа даган урсах шаргал долгионтой үс, саарал малгай, өндөр бөгөөд өөртөө итгэлтэй ихэмсэг байдал…

Энэ хөлийг нь ээ. Эмэгтэй хүнд ч тэр бүр заяагаад байдаггүй урт хөл.

За тэр яахав түүний нүдрүү нь л ширтэе. Байзаарай надруу харахнуудаа

Яана аа надруу харлаа харлаа.

Өө харчихлаа. Гялс хараагүй юм шиг царайлаад амжлаа.

За тэр бас хэн юм бол оо дахиад нүдрүү нь ширтэе…

(Метронд өрнөсөн бяцхан бодрол…)

Таньдаг ч бай үгүй ч бай хэн нэгний нүдрүү ширтэнэ, эрт орой хэзээ нэгэн цагт таны нүдрүү тэр хүн бас харж л таараа. Харин тэр үед л харж байсандаа сандран самгартаж хараагаа дальдчуулахгүйгээр зоригтой гэгч нь гэхдээ намуун дөлгөөнөөр харцаа түүнээс бүү салга.

Үүнийг Тим Феррисийн зөвлөснөөр “Eye Gazing” гэх бөгөөд та хүнтэй харилцахдаа өөртөө улам итгэлтэй болох аж. Яаж гэж үү туршаад л үз. Тимтэй өөртэй нь тоглож хүртэл болно шүү.

Харин би энэ удаад хэд гурван удаа хэрэг тарих шахсан тохиолдлуусаа доор өгүүлэмз.

“Eye gazing”-г нэгэн төрлийн тоглоом гэж үзвэл хэн хүн ойлгохоор энгийн дүрэмтэй.

Та хэн нэгний нүдрүү зүгээр л харна. Харин тэр хүн харцаа түрүүлж буруултал та харсан хэвээрээ л байх хэрэгтэй. Хэн түрүүлж харцаа буруулсан нь ялагдана. 2018 он эхлэснээс хойш өглөөнөөс үдшийн бүрий хүртэл өдөр бүр үүнийгээ л хэрэгжүүлсээр яг 1 сар болсон байна. Гэхдээ бүр өмнө нь өдөр болгон л хийж ирсэн ч энэ нэг сарын хугацаанд илүү их анхаарлаа хандуулж төвлөрсөн нь энэ.

Хэн нэгэн нүдрүү минь харах гэхэд зальтай гэгч нь харцаа бултуулаад сурчихсан, харсан ч хараагүй мэт царайлдаг болсон маань хэзээнээс эхэлсэнийг мэдэхгүй ч инстинкт болох шахаж. Харин одоо бол “Тиймээ би чамайг харсан юм мөн харсаар байх болно” хэмээх тэр нэгэн сэтгэл доторхи хэнд ч хэрэггүй итгэлийг олж авсан байна.

Өглөө толинд харахаас өгсүүлээд метро автобус дэлгүүр хоршоо гээд хаа явсан газартаа үүнийгээ л хийж хэн нэгний нүдийг хайж явна.

Ази хүн болохоороо тэр үү аль эсвэл бусад хүн надад падлийгүй гэж боддог ч юм уу Солонгос хүмүүс барагтай л нэг хүнрүү удаан хараад байдаггүй болохоор метроны сандал дээр тухлах зуураа өөдөөс нүүр учирсан хэн нэгний нүдрүү ширтээд үзвэл тэд эхэлж харцаа буруулна. Ингээд би ихэнхидээ тоглоомонд ялдаг ч шарууд ( Бүх гадаад хүн бол Оросууд гэдэг шиг биднээс өөр зүстнүүд) ялагднаа л гэж үгүй. Нэгэнт харж эхэлсэн бол тэд бас яг өөдөөс цоо ширтээд хэдхэн төрлийн хариу үйлдэл үзүүлнэ. Нүдээрээ тэд “Яасан бэ ямар нэг асуудал байна уу?” хэмээсэн байртай нүдээ эргэлдүүлнэ.

Энэ хугацаанд хэд хэдэн хөгжилтэй тохиолдол тохиолдсон нь ганцхах нүдний харцаараа л маш их өөрчлөлт авчирж болохыг надад ойлгуулаад амжлаа.

Жич: Болгоомжтой байхгүй бол элдэв асуудалд л орж ч мэднэ.

Тохиолдол 1

Нэгэн орой 3 найзтайгаа Турк кeбабны газар орлоо. Бидний 2 маань кeбаб авахаар оочирлов. Би тэднийг хүлээх зуураа заалны голд байрлах жижиг сандал дээр суугаад ойр хавийг ажтал яг өмнө талын ширээнд царайлаг гэхэд дэндүү царайлаг нэгэн кeбаб идээд сууж байлаа. Кебабны газар болсон хойно кебаб л идэж суусан биз. Цэмцгэр гэгч нь самнасан үс, цэвэрхэн арьс, цэнхэр нүд гээд л магадгүй өөртөө дэндүү итгэлтэй нэгэн биз хэмээн бодогдохоор тэр залууг яг Америк, Орос гээд хэлчихэж болмооргүй байсан болохоор би дотроо Европ хүн байх гэж таамаглав.

Тухайн үед би “Eye gazing” хийe гэж бодоогүй ч энд тэнд явахдаа байнга хэн нэгний нүдийг хайн явдаг миний хувьд өөрийн мэдэлгүй түүнрүү ширтчихэж. Зарим тохиолдолд хэт царайлаг эсрэг хүйстэнтэйгээ харьцахад ялтчгүй Insecurity мэдрэгдэх нь буй. Дэндүү царайлаг гоо зүйн хөгжил сайтай байх нь эргээд сул тал болж бас болдог.

Эхний хэдэн минут бүх зүйл хэвийн байлаа. Би дотроо “Хүн яаж төрхөөрөө ингэж сайхан өөлөх зүйл үгүй төрдөг юм бол” гэх мэтийн дэмий балайг эргэцүүлэн байтал нөгөө царайлаг этгээд над дээр том гэгчийн нүдээрээ нэг хараагаа тогтоосноо тоомжиргүй гэгч нь эргэн тойрныг ажсхийгээд үргэлжлүүлэн кeбабаа том том хазлан идэж гарав. Магадгүй их өлсөө биз. Надад ч амттай санагдсан. Би ч үргэлжлүүлэн харсаар. Магадгүй өмнө нь тийм царайлаг хүний өөдөөс тэгтлээ зориг гарган цоо ширтэж байгаагүйсэн гэж бодогдоно. Тийм царайлаг хүнтэй уулзаж байгаагүй эсвэл тэдгээр хүмүүсийн харцны өмнө хүч мөхөсдөө биз.

Нэг мэдсэн би бүр тухтай байрлал аван эгээ л драма үзэж буй аятай шанаагаа тулан түүнрүү ширтэж суух. Тэрхэн үед кeбаб авахаар оочирлож буй хоёрлуугаа хартал захиалгаа өгж буй нь нүдний буланд тодров.

Харин нөгөөх маань хаалганы дэргэд утсаа ширтэн зогсоно.

Эргээд нөгөөх этгээд дээр анхаарлаа хандуултал зүв зүгээр кeбаб идэн ганцаар амгалан суусан тэрэнд гэв гэнэт хэн нэгэн өмнө нь суугаад өөдөөс нь ширтэхэд таагүй санагдсан бололтой надруу хандан Солонгосоор “Уйтгартай байна уу” гэх нь тэр. Би ч нэг мэдсэн шанаагаа тулан түүний зүг харц шидэж буйгаа анзааран сэхэл авах шиг болоод нээрээ л уйтгарлаж буй хэн нэгэн шиг харагдсанаа мэдээд дэмий л мөрөө хавчин амьхандаа үгүй хэмээгээд толгой сэгсрэнгээ түүнд хандан Are you alone here? гээд асуув. Бас яриа өдөх санаатай!

Тэр сонссонгүй бололтой “What” гэхэд нь би саяны өгүүлбэрээ давтав. Тэр дахин сонссонгүй. Би хэсэг харцаа буруулан найзруугаа хартал найз маань тэнд юу болоод байна гэсэн байртай надруу нэг нөгөө царайлаг этгээдрүү нэг харлаа.

Царайлаг этгээд харин “Уйтгартай биш байгаа юм бол “Why are you looking at me? What’s wrong with you?” гэх нь сонсогдохын зэрэгцээ ихэд ундуйцан хоолоо ч тухтай идэж чадахгүй байгаа нь ажиглагдав. Надад ямар ч онцын зорилго байгаагүйн дээр eрдөө л ганц хоёр минут түүний зүг ширтсэн төдий тул хэлэх зүйл огтоос толгойд орж ирээгүй болохоор нүдээ эргэлдүүлээд толгойгоо сэгсэрсэн ч түүний зүг харсаар байсан тул эцсийн байдлаар цэг тавих шиг тэрээр “보지마 буюу Don’t look at me” хэмээлээ. Энэ үгээ тэрээр дахин нэг давтахад дууны өнгө нь бага зэрэг чангарсан тул түүний хажуу ширээнд тухлах 2 бүсгүй тэр залууруу харснаа хоёул хоёул харцаараа нүүрийг минь түлэв. Яг энэ агшинд л надад тэр залуугаас бус тэр 2 бүсгүйн сонирхож сонжиж гайхсан харцнаас тийм гэхийн аргагүй ичих мэдрэмж төрж билээ. Манай хоёр ч оочирлож оочирлож кeбабаа аваад нааш алхахтай зэрэгцэн би ороолтоо хүзүүн дээрээ тохосхийгээд босох гэж завдан байтал толгойд ийн бодогдов.

Тийм гэхийн аргагүй энэ царайлаг залуу хүртэл өөртөө ямар итгэлгүй байна аа тийм хурдан тухгүй байдалд орж “надруу битгий хар” гэж хэлэлгүйгээр тайвнаар надруу нэг сeкунд хэртэй л илүү ширтсэн бол тэр том нүднээс нь би дальдчин харцаа бушуу гэгч нь буруулах байсандаг.

Харин тэр үeд би хаа очиж маш тайван байсан. Түүнээс нүдээ салгаагүй бөгөөд түүнийг тэвчээр алдартал би тайван бөгөөд өөртөө итгэлтэй байсан болохоор миний харцны өмнө тэр залуугийн үзэмж гоо байдал үнэгүйдэх шиг болсон. Түүний тэр сайхан төрх нь бардам зантайгаа шалан дээр унасан…

Тохиолдол 2

Дасал болсон Isu Station. Хаашаа ч юм нэг их яарсан хүмүүсийн урсгал дундаас нэгэн онцгой тод өнгө нүдэнд торсон нь гүн цэнхэр өнгийн курка байлаа. Өвөл хүйтнийг хэлэхүү хүн бүр хар бараан өнгийг сонгон өмсөх атал тодоос тод өнгийн курткатай түүний царай нь харин хар бараан юм. Метро хүлээн оочирлон зогсох түүний өмнүүр би алхахдаа нүдрүү нь жигтэй гэгч нь хараад багахан зэрэг инээмсэглэл тодруулсан нь Гэйшагийн дурсамж кинон дээр гардаг гол дүрийн бүсгүйн эрчүүдийг урхиддаг тэр харцтай төстэй байсан боловуудаа гэж бодоход одоо ч инээд хүрнэ.

Гол дүрийн “Гэйша” бүсгүй өөдөөс нь дугуйтай ирж буй залуу дээр хараагаа онилоод ганц хоёр хором өөр зүйлрүү харж буй мэт болон эргээд түүнрүү харахад тэр хүн бүсгүйрүү харсан хэвээр, тэр барахгүй дугуйтайгаа онхолдоод өгдөг тэр хүчтэй харц.

Харин бодит амьдрал дээр би тэгээд харчихсан уу яасан бүү мэд хажуугаар нь алхан өнгөрөхөд тэрээд араас hey, can I get your number? гэх нь сонсогдоход би яагаад ч юм их сандраад хурдан хурдан алхан цахилгаан шатаар уруудсан. “Сайн уу” хэмээн мэндлээд инээмсэглэх нь энгийн л үзэгдэл шүү дээ. Ердөө найрсагаар харсан ч бусад хүнд юу гэж сэтгэгдэл төрүүлдэгийг ч таашгүй аж.

Нүдний харц хэзээ ч худлаа хэлдэггүй…