The PyeonChang 2018 Olympic Winter games

IMG_4633Олимп болоод байдаг улсад нь гэвч ямар ч сэтгэл догдлол хүн ардад нь алга. Олимп үзэхээр “Пёнчанг” явах гэж байгаа гэхэд гайхах хүмүүсч цөөнгүй байв. Тиймийн учраас хамгийн бага rate-тэй Олимпийн наадмын нэгээр тодроод амжиж.
2018 оны 2-р сарын 15-ны өдөр “Солонгост Сонирхолтой Амьдарцгаая” фэйсбүүк группын нэг өдрийн аялалд хамрагдан “Пёнчанг” хотыг уул уулыг нэвтэлсэн  урт тунел дундуур улаан лемузинээ хөллөөд зорилоо. Харамсаад байх зүйл байхгүй ээ. Халуун хоол, дулаан автобусаар үйлчилсэн.
Сөүлээс өглөө 7:45-д хөдөлсөн бид Gangwon аймгийн Ganreung хотод ирэн өдрийн хоол идэв. Яг далайн эргийн хажууд байрлах амттай хоолтой энэхүү газар ихээхэн таалагдсан.
 Тун боломжийн үнэтэй энэхүү аялалд 2 найзтайгаа нэг автобусанд сууж явсан бол тухайн өдөр том оврын 6-н автобус дүүрэн Монголчууд Пёнчанг хотыг зорьсон аж. Олимпын наадам үзэх завшаан өдөр бүр гарахгүй тул Олимп ямархуу болдогийг үзэх хүслэн багахан догдлолтой байсан би  Монгол тамирчинаа дэмжинэ гээд улсынхаа далбааг авч явав.
Processed with VSCO with hb2 preset
Бид үргэлж найзууд байгаасай.

 

Тухайн өдөр харин алтан соёмбот далбаанаас маань их зүйл байгаагүйн дээр дээл өмссөн хүмүүс ч мэр сэр харагдсан. “Аль наад далбаагаа өгөөдөх” гэсэн халдлагад ч өртөөд амжив. Бараг булааж аваад бушуухан зургаа даруулаадхая гэсэн янзтай. Хөгжилтэй шүү манайхан.

Processed with VSCO with hb2 preset
Монголын хөгжөөн дэмжигчид
10 км-н эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд ОУХМ Ц.Отгонцэцэг  чансаагаараа 82-т гарсан бол 84-т бичигдсэн амжилттай. Түүнийг барианд орохыг харахад өөрийн эрхгүй өмнөөс нь сэтгэл догдлон “За ашгүйдээ” гээд гүн амьсгал авах тэр мэдрэмж төрж байлаа.
shew
Olympic.mn

Processed with VSCO with hb2 preset

  Монгол тамирчин Олимпын наадмын зүлэг ногоон дэвжээн дээр мөрөө гаргаж байгааг харах бахархалтай юм байналээ. Ямартай ч тэрээр хамаг байдагаа шавхан
өөрийгөө дайчилж чадах бүхнээ бидний төлөө хийсэн шүү дээ.
Зүлэг ногоон дэвжээ юу байхав цалин мөнгөн гэх байх…
Тамирчдын хүчирхэг бие хаа, хийж байгаа зүйлдээ төгс байдал нь намайг үнэхээрийн гайхуулсан. Спортод дуртайгаас гадна бага сага оролддог болохоор цаанаа л нэг хийж буй зүйлдээ улам сайн байх хэрэгтэй шүү гэсэн урам зоригийг тэдгээр гайхалтай тамирчдыг хараад мэдэрсэн. Магадгүй би энэ мэссежийг авах гэж л тийшээ явсан байх.
Цанын тоглолт 3:30-д байсан бол бид түүнээс өмнө хоол идэн далайн эргээр алхан зураг татуулах зэргийг амжуулсан ч  тоглолтоо бүтэн үзэж чадаагүй.
Учир юу вэ гэвээс  тус тоглолтын билетийг guide-ууд маань онлайнаар захиалж авсан ба хүн бүр өөрсдийн гар дээр билет хүлээн авах боломжгүйн учраас
билет шалгах бүрт  түгжрээ гацаа үүсгэх нь бид байсан тул жаахан онцгүй. Том том далбаагаа намируулчихсан яваа улс шүү дээ бид чинь бас хажуугаар нь.
 Гурван удаа дариу билетээ шалгуулахад автобусны бүрэн бүрэлдэхүүнээ цуглуулан хүлээх эргээд guide-аа хайх зэрэг дээр бага сага тух алдсан нь аялал зохион байгуулагчдын хувьд тэр олон Монголчуудыг нэгэн зэрэг хариуцаж  явах амаргүй даваа байсных биз.
20-с дээш хүнтэй аялалын багт харьяалагдаж явах надад нэг их зохихгүй юм байнэлээ.
Цанын тоглолт  “Альпенсиа гүйлтийн цанын төв”-д зохион байгуулагдсан ба 30 мянган вонын үнэтэй байв. Аялалд хоцорч бүртгүүлсэн хүмүүс 70 мянган вонын билет авч орцгоосон болно.

IMG_4663
Alpensia Cross-country centre

IMG_0310IMG_4667IMG_4672

Манай Монголд хэзээ нэг Олимп болох бол хэмээн дэмий горьдож суухын оронд жаахан ажилсаг л болмоор юм билээ бид.IMG_4666
Харин олимп зохион байгуулагч эзэн орны хувьд цэрэг зэвсгийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж  хүн хүч техник технологио  хэрхэн ашиглахаа мэддэг ажээ.
Processed with VSCO with hb2 preset
Хөгжөөн дэмжигчид
Үйлчилгээний соёл өндөртэй ч цанын төвийн гадна байрлах 2 жижиг хоолны мухлагт нь хүн идэхээр зүйл төдий ховор байсанд сэтгэл  дундуур хоцорсон.
Processed with VSCO with hb2 preset
Тамирчид
Цаг агаар  хүйтэн болоод ч тэр үү инээж баярлаж сэтгэл нь догдолсон хүмүүс ховор үзэгчдийн алга ташилт, хөгжөөн дэмжлэг, шуугиан сулхан цаанаа л нэг өвлийн жавар хүн бүрийн харцнаас тодрон байсан болохоор дахиад өвлийн Олимп
үзнэ гэсэн бодол төрөөгүй бөгөөд харин зуны Олимпын наадам ямар байдаг бол хэмээх бодолтой хоцорлоо.
ССА группын хамт олонд баярлалаа.