Тэмцээний дараах сэтгэл зүйн хямрал

Бодифитнесийн тэмцээний дараа надад яг юу тохиолдов…

Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүн хаачихаа, хэрхэхээ үл мэдэн зогсоно. Ойд төөрсөн нөгөө юу шиг л…

– Бууж өгөх үү?

– Урагшлах уу?

– Ухрах уу?

– Төрхөмдөө буцах уу?

Саяхан энэ оны гутгаар сард бодибилдингийн тэмцээнд анх удаа оролцож бикини гэж бие халхлагчтай тайзан дээр биеэ гайхуулан зогсон цоо шинэ мэдрэмж туршлагатай болсон хүн нь би билээ.

Түүний дараагаар одоог хүртэл маш олон бодол ухаарал толгойд эргэлдэж байна. Хаана юу дутуу байна түүнийгээ бүтээж бариж болдог энэхүү спорт ихээхэн сэтгэлийг маань татаад буй. Тайзан дээр үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй цуг инээмсэглэн зогсдог ч өөрөө өөртөөгэй л өрсөлддөг.

Тэмцээн дуусаад 2 сар өнгөрсөн бол яг 6 сарын 4-ны байдлаар хаачихаа мэдэхгүй төөрөгдөлд оров.

Дахиад тэмцээнд орж өөрийгөө сорих уу болих уу?

Гол учир юу вэ гэвээс надад зүгээр л нэг энгийн байх нь таалагдахгүй байгаад байгаа юм. Зүгээр л 7 хоногтоо 2,3 удаа зааланд очиж хөлсөө гаргах төдий үлгэн салган явах.

Тайзнаас буухдаа “Дахиад заавал өрсөлдөнө өө” гэсэн хүсэл тээсэн болохоор тэмцээн болгонд орохсон гэхээс хорхойссон ч өмнөхөөсөө илүү чанартай бие, хүчтэй сэтгэл зүйтэйгээр арай өндөр түвшинд хүрэх ёстойгоо мэдэж байна.

Тэмцээний дараах сэтгэл зүйн хямрал

Амтны дарамтнаас салж чадахгүй хэвээр. Хоолны дэглэмийг тодорхой зорилгын дор тодорхой хугацаанд барихад тохиромжтойг маш сайн ойлгосон. Миний хувьд 3 сар дээд тал нь 6 сар орчим хатуу дэглэмтэй байж чадах юм шиг санагдавч найз нөхөдтэйгээ уулзахад уснаас өөр юмны амсар зуухгүй удаан явах хэцүү юм байналээ. Ганц аяга латте ч хол хэвтэнэдээ.

Ямар ч хоолны газар орохоор идчихээр юм олддоггүй болохоор салатны навч гулгуулах санаатай хаа газрын хаалга татахад сайн чанарын салат гаргадаг газар хүртэл тун ховордоо ховор.

Тийм байхад хоол авч идэх хэцүү, авч идэхгүй байх хэцүү, хажууд суугаа нэгнээ бас бодох хэрэгтэй байдаг болохоор бэлдсэн хоолоо цүнхлээд ганцаар гэлдрэх нь “Social isolation” буюу нийгмээс тусгаарлагдах үйл явц юм билээ. Та тэмцээнд ормоор байгаа бол энэ үе шатаар дамжих л болно.

(Ачтай буянтай YouTube-с чухам би яагаад нэг хэвийн бус байгаагынхаа гаргалгааг олсон нь энэ байлаа.)

Архи дарс амсаж үл болно.

Өмнө том зорилго байхад урагшлах хэрэгтэй шүү дээ.

Ихэнхидээ л тахианы махаа мэрээд ганцаараа шахуу байхад сэтгэлээр унадаг бас их хувиа хичээсэн санагдсан болохоор гагцхүү надад тохирсон амьдралын хэв маягаа тодорхойлохыг хүсэж байна.

Өдийг хүртэл хичээж ирсэн бас тодорхой үр дүнд хүрсэн зүйлээ зүгээр л нэг орхимооргүй түүнчлэн өөрийн бие болоод сэтгэл зүйтэй тодорхой нарын танилцаж түүнийг ойлгомоор.

Би ернь яагаад ямар үед юунаас болоод хоолоо хэтрүүлээд байдаг юм бол?

Хоол хүнс судлалын тухай хэрхэн өргөн мэдлэгтэй болох вэ?

Хэрхэн эрүүл орших вэ?

Юу амттай сайхан байна тэр бүгдийг л идэж өөрийгөө баярлуулчихаад зааланд очоод дасгал хийчихнэ гэж өөрийгөө тайвшруулсан ч зааландаа очихгүй байна. Нэг л болохгүй байгаад байна!

Би зарим зүйлийг хийх дуртай ч хийдэггүй. Зорилгогүй болохоор хөдлөхгүй байгаад байх шиг.

Зүгээр турмаар байсан ч хэнээр ч хамаагүй заалгах бус мэдлэгтэй (мэдээлэлтэй бус) хүнээр удирдуулах хэрэгтэй. Зөвхөн дасгалаа мэддэг ашиггүй мэдлэггүй заалны багш нар Монголд олон байгаа учраас сонголтоо зөв хийх хэрэгтэй.

Олон жилийн туршлагатай байлаа гээд онолын мэдлэггүй бол бас л өрөөсгөл.

Нэгэнт цаг мөнгөө зориулж дасгалжуулалт хийлгэхээр шийдсэн бол хичнээн Монгол улсын баатар энээ тэрээ байсан ч яг нарийн сайн программаар өөрийг чинь дасгалжуулж байна уу зэргийг урьдаас мэдэж анхаарууштай.

Хүнээс суралцах нь хамгийн амар аргуудын нэг ч өөрөө идэвхи зүтгэлтэйгээр судалж шинжлэх нь өөртөө мэдлэг олох арга юм.

Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер хүн макрогоо тооцож мэддэггүй хэзээ хэдэн калоритой хоол идэх үү гэдгээ мэдэхгүй байсан нь миний сэтгэлийг үнэхээр гонсойлгосон. Одоо харин би өөрөө өөрийгөө л гонсойлгохгүй байхад анхааръя.

Булчин ургуулах түүний өсөлт хөгжилтийг дэмжих нь өөртөө хийж буй хамгийн сайн хөрөнгө оруулалтуудын нэг.

Одоо дахиад бие бялдрын хувьд нэг түвшин ахимаар байтал ямар бэлтгэлийн систем баримтлах вэ гэдгээ мэдэхгүй төөрч орхисон би бээр доорхи асуудлуудыг шийдэх хүсэлтэй байна.

  • Мэдээлэлтэй биш мэдлэгтэй болох
  • Хамгийн гол нь хооллолт учраас хоол хүнс судлалын салбарт өөрийгөө мэдлэгжүүлэх

Иймийн учраас өөрөө өөртөө “Bodybyme challenge”-г зарлахаар шийдэж байна.

“Өөрийгөө бүтээхүй урлахуй” гэх энэхүү сорилтийг өөртөө зарлаж буйгийн маань шалтгаан гэвэл:

  • Сэтгэл зүй, дасгал хөдөлгөөн, хоол хүнсний уялдаа хамаарлыг ойлгох
  • Таргалалтаас үлдсэн амьдралынхаа турш хол байх
  • Ходоод гэдэсний хямрал, эмзэг байдлаа эмчлэх, учир шалтгааныг нь тодруулах
  • Төрсөний дараах таргалалтын тухай мэдэх
  • Бие сэтгэл зүйгээ яг нэг жилийн дараагаар шинэ түвшинд аваачсан байх
  • Мэргэжлийн nutritionist ( nutrition expert) болох
  • Эрүүл органик хүнсийг хэрэглэж занших
  • Өөрөөс шалтгаалах өвчлөлтгүй болох
  • Гармоны өөрчлөлтийн тухай мэдэх…

(Энэхүү чалленжийн тухай тодорхой хугацаа болоод илүү нарийн ширийнийг Bodybyme Challange Introduction гэх гарчигтайгаар дараагийн бичвэр болгон хүргэх болно)  Би өшөө олон “Passion Project”-ууд эхлүүлж хэрэгжүүлэхээр зорьж буй.

Дадлага туршлагатай хамгийн гол нь бодибилдинг фитнесийн салбарын хүрээнд өндөр мэдлэгтэй байнга уншиж судладаг нийтлэл бүтээл туурвил зэргийг туурвидаг хүн болохсон гэх хүсэл маань “Body by me challange”-г эхлүүлэхэд хүргэлээ.

Бие сэтгэл зүй, мэдлэгийн түвшинд гарсан өөрчлөлтийг үнэн бодитоор хүүрнэх тэр хэрээр өөрийгөө ахиулах түүний бусадтай хуваалцахад энэхүү challenge-н зорилго оршино.

Таныг таниас өөр хэн нэгэн урлан бүтээж улам сайжруулна гэж үү?!

Үргэлжлэл бий…