3-6 months in review 2018

3-аас 6-р сарын ревью.

Хагас жилийн тайлангаа бичих цаг иржээ. Хүн ернь төлөвлөгөөгүй бол хаана ч хүрдэггүйтэй адил өнгөрсөнөө ч гэсэн тэмдэглэж явахад буруудахгүй. Бид чинь өөрсдийнхөө амьдралын түүхийг өдөр бүр бичиж яваа хүмүүс шүүдээ.

Сэтгэл хангалуун амьдрах чухал болохоор өөртөө дурсгалтай амьдравал хаана ч юу ч хийж явсан яахавдээ.

Оны эхны гурван сар өндөр үр бүтээлтэй өнгөрсөн ч эргээд хартал гэр орон эмх замбараагүй сэтгэл санаа ч тогтворгүй хэзээ тайван сууснаа санахгүй шахуу юунд ч юм яаран гүйж явжээ. Тэмцээнд оролцсоны дараа цаашдаа юу хийх вэ яах вэ гэсэн бодол толгойноос огт салаагүйн дээрээс тамирчин болдог ч юмуу эсвэл спортоор амьдрамаар санагдаад ихээхэн хямарсан. Сэтгэл зүйн хямралын тухай энд бичсэн бол одоо харахад ёстой ус үзээгүй байж хормоо шуусан гэдгээ ойлгосон.

 Дараах 2 үйл явдал энэ 3 сард арай онцгой хийгээд сэтгэлд тодорч үлджээ.

  1. Фестиваль31944188_1969550776463383_3663022871971627008_n

Биширч хүндэлж явдаг хүмүүстэй байна гэдэг сайхан. Нэг л өдөр тэдгээр хүмүүстэйгээ уулзаад өөрийнхөө тухай ярин өөрийгөө танилцуулна гэдэг тэрнээс ч илүү сайхан билээ. Хобби сонирхлынхоо дагуу олон жил бичлэгийг нь youtube-р үзэж битүүхэн барааг нь харахыг хүсэж явсан олон улсад алдартай бүжигчидтэй нүүр учиран уулзсан.

31064462_1954703711281423_3375538965430927360_oАлсын зайнаас биширч явлаа гарыг нь атгах боломж ирнэ гэж хэн санахав.

Хүсэн хүлээж уулзах тэр мөчид тэд хүлээлтээс минь давж бодож санаснаас минь бодитоороо хамаагүй гоё сайхан байхыг мэднэ гэдэг хичнээн баяр бахдалтай байваа.

Тэдний энд хүрч хөл нийлүүлэн алхаж чадаж байна гэдэг өнгөрсөн хугацаанд муу биш байсныг минь сануулсан. Тэдэнтэй л уулзахын тулд хэдэн жил бүжгийн зааланд очсон ч юм билүү.

Миний энд мэдэрснийг яг энэ төрлийн зүйл л сонирхдог хүн ойлгож мэдрэх болохоор яг намайг ойлгох хүн цөөн ч би өөртөө бол баяртай буй.

Шүтэж биширч явдаг хүнтэйгээ уулзана гэж бодвол уулзах л юм билээ. Тийм болохоор өшөө гоё юм мөрөөднөө.

2. Төрсөн газраа эргэж очсон.

33869783_1993630057388788_7908674309801902080_n
Дундговь аймаг

 5сард 10 хоногийн хугацаагаар Монголруу түр явчихаад ирсэн маань энэ зуны хамгийн сайхан үйл явдал байлаа.

33864166_1993629944055466_6856280470422814720_n

Бн говьд очоод ингэж бодсон. Эндээс би ямар их хол яваа вэ гэж…

Би магадгүй энд амьдарч байж болох байсан шүү дээ. Тэгтэл тэр хол алс оронд амьдран суунадаа…

Мөн хоосон тал, гүн цэнхэр далай ой мод, их элс, уулс мөн үүлсийг харан бодолд автахгүй байхын аргагүйсэн…

Хариж очихгүй удаж байгаад гэртээ ирэхэд сэтгэл их догдолдог. Жаахан хүүхэд шиг л…

Хэдэн жил уулзаагүй ч үргэлж сэтгэлд ойр байдаг магадгүй хамгийн удаан утасны араас харилцсан хүнтэйгээ нүүр нүүрээ харан уулзан ярилцан суусан нь өнгөрсөн хэдэн жил үргэлж үнэнээрээ байсны минь шагнал байсан байхдаа.

Баярлалаа чамд.

Тухайн цаг хугацааны үнэ цэнийг марташгүй.