6-9 months in review 2018

2018 оны гуравдугаар 90 хоног буюу тус оны 75%-н гүйцэтгэл
Энэ оны хагас жилийн байдлаар би бээр амьдралаа ихээхэн дээрдүүлэв.
Товчхондоо сэтгэл санаа бие физиологийн хувьд нэг түвшин дээшлэсэн гэдгээ батлан хэлье. Мөн 2 улсаар аялаад амжсан.
Дараах төлөвлөгөөт болон төлөвлөөгүй 4 үйл явдлыг энд онцлоё. 
Work, Study, Profession
Блоггеруудын хамгийн анхны уулзалт зохион байгуулагдав.
39467102_2113120152106444_6663548314140540928_n
Блог сонирхогчдын дунд өрнүүлсэн нээлттэй ярилцах үдэшт сонирхол нэгт блогчидтой хамтран нэгэн оройг олон сайхан хүмүүстэй танилцаж ярилцаж өнгөрөөлөө.
39589199_2113119808773145_9222070369706311680_n
Bloggers get together event
Personal Life and Family
Aging is effective teacher, If we listen.
IMG_4707
Нэгэн нас нэмлээ. Хийж бүтээх хийгээд амьдралдаа дорвитой шийдвэр гаргах насан дээр бүрэн хүрч ирлээ. Эндээс би цаашид хэнтэй цуг хаачих вэ гэдгээ шийднэ. Одоо юм бүхэн түр зуурын эсвэл хоёрын хооронд санагдахаа больждээ. Тоглож байх зав алга.
“Төрсөн өдөр” бичвэр  маань энэ сард хамгийн их уншигдсан байна.
Travel
1. Хятад
923de-1x5__sb7uudzlplxzligegg2x

Энэ зун Шанхай, Бээжин, Эрээн хотуудаар дайран гэртээ ирсэн.

9008f-1aih7kpwzouoat9-39-qjra2x
Шанхай хот 2018
Нэг газар 2 удаа очино гэж байдаггүй юм байналээ. Очих бүрт өөр түүх, өөр дурсамж бүтдэг.
36568086_2038830542868739_5907575877532647424_n
2. Эх орноороо 1500 км хөндлөн гулд аялав.
Эх орон маань өөрийн үзэсгэлэн гоогоо хээрийн салхи, усны урсгал салхины сэвшээндээ хадгалдаг. Монголд маань дахин давтагдашгүй эрх чөлөөт байгалийн гоо үзэсгэлэн оршдгийг ойлгох шиг.
37227486_2057201081031685_3668754583137550336_n
Завхан аймаг, Хар нуур
Очсон газрууд:
Баянхонгор аймаг
-Заг сум сум
-Гурванбулаг сум
Завхан аймаг
-Завхан Отгон сум
37195257_2057199207698539_7308319258566459392_n
Отгонтэнгэр хайрхан
-Завхан-Улиастай
-Завхан- Яруу сум
37296656_2057200711031722_5108466971247116288_n
Завхан Хар нуур (яруу сумаас 50км орчим)
37245555_2057200964365030_1858382402804514816_n
-Завхан-Цэцэн уул сум (Хар нуураас 30км орчим)
-Завхан- Сонгино сум (36км- цэцэн уул сумаас)
Увс аймаг
37357010_2061359373949189_5596652023765270528_n
Хяргас нуур

-Увс-Хяргас нуур

-Хяргас нуур- Хар тэрмэс
37390805_2061359370615856_5097385805299580928_n
Хяргас нуур-Хар тэрмэс
-Хяргас нуур- Тэлмэн сум(Завхан аймаг 372км)
Замдаа Сонгино, Нөмрөг сумудаар дайрав.
-Завхан Тосонцэнгэл (50км орчим)
-Архангай аймаг- Тэрхийн Цагаан нуур
– Хар хорин Эрдэнэзуу
Health, Fitness
Байх ёстой газраа олсон мэдрэмж
42147806_2154472404637885_6598833404781789184_n
FIT BOX 976 Mongolia

Кроссфиттэй энэ зун танилцлаа.

FIT BOX 976-т анх очоод л “за энэ л миний байх ёстой газар” хэмээх мэдрэмж төрсөн бол тэр нь ч зөвдөж өмнө байгаагүйрээ шинэ түвшинд очсон гэдгээ батлан хэлье.
-Гүйлтийг үзэн ядахаа бүрэн больсон.
-Гар дээр суниаж чаддаг болсон.
-Хурдтай, хүчтэй, тэсрэлттэй, ачаалал даах чадвартай мөн сэтгэлдээ галтай болсон нь энэ спортын энерги.
42110566_2154472484637877_2953745049222905856_n
FIT BOX 976 Mongolia
10+ жил армид алба хаасан Америкаас ирсэн Патрик гэж этгээд багш чинь байх болно.
Тэр хэзээ ч дасгалын техник гэх мэт жижиг сажиг зүйл заахгүй. Тэр чиний тархи, сэтгэл зүйтэй л ажилладаг. Хамгийн эхний өдөр тэрээр
It’s not how you look It’s how you perform
гэж хэлсэнээр миний харах өнцгийг тэр дор нь өөрчилчихсөн.
Зургаан булчинг эрийлгэсэн зурайсан сайхан биетэй байлаа гээд гар дээрээ сунайж чаддаггүй ч юмуу усанд сэлж чаддаггүй уян хатан биш байвал ямархан сайхан байх билээ. Хуурамч төрх гэдэг нүүгээд одно хувиршгүй чадвар торойгоод үлдэж аж.
42090727_2154472331304559_1538682079720505344_n
FIT BOX 976 Mongolia
Кроссфит хүнийг маш их хүчтэй болгодог санагдсан.(Сэтгэл зүйн хувьд)
Өөрөө өөрийнхөө цагийг ахиулах гэж өөртэйгөө үзэлцэх нь тулааны урлаг шиг. Өрсөлдөөн хүний араатанлаг шинж чанарыг тодруулдаг нь тодорхой. Би өрсөлдөөнөөс айдаг хулчийдаг. Яг түүний эсрэгээр энэ спорт надад өлсгөлөн барсын дундах өнчин ишиг шиг мэдрэмж өгсөн. Харин би хүчтэй нэгэн байхыг сонгомоор байсан тул энэ спорт тэгтэлээ таалагдсан хэрэг.
42133571_2154472701304522_3803099042737553408_n
FIT BOX 976 Mongolia
Emotional, Spiritual
Хэсэг хугацаанд би бээр маш их гутарч сэтгэлээр уналаа. Харин сүүлд нь  бодохнээ гутрал гуниг тохиолдох зүйл хийгээд бодосноор бүх зүйл бүтэх албагүйг харж байна. Явж явж хэн нэгэн биш би л өөрийгөө гутрааж гомдоож урам зоригоо мохоож байдаг юм байналээ. Мөн бусдаас аргадал тайтгарал нэхээд сэтгэлээ дүүргэх зүйл хайна болохгүй бол хоол амттан хэтрүүлнэ. Энэ мэдрэмж бүтээмж төлөвлөгөө гээд бүгдийг сүйрүүлэх чадвартай. Сэтгэлээр унасан маань бодит байдлыг харамсалгүйгээр яг эгцлэн харуулах шиг. Яг тэр үедээ ном уншимаар юм байналээ. Аль хэдийн бичигдчихсэн байсныг нь мэдсэнгүй. (Subtle art of not giving a fuck)
Дэглэм алдагдав.
Энгийн үед хамгийн хийцгүйдээ гэхэд өдөртөө ядаж ганц хоёр бичвэр уншиж юүтүб үздэг. Өглөө босоод 5 удаа сунайчихаад ус уух зэрэг өглөөний дэглэмтэй хүн атал Хятадруу гарсан өдрөөс эхлээд Монголдоо байсан хоёр сар болон эргээд энд хөл тавих хүртэл дэглэм маань алдагдав. Монгол маань цаанаа л нэг увдислаг амар амгалан нутаг юмдаа. Хүнийг тэгтлээ тайвшруулдаг.
Нэгэн удаа Дагвадорж аварга хэлэхдээ:
Монголд очихоороо хамаг дэглэм нь алдагдаад эргээд Японд очихоороо яг хийх юмаа хийгээд явдаг гэсэнсэн.
Дагваа аварга бид хоёр төстэй бололтой.

Хамгийн том гурваас таван хожил
Надад нөлөөлсөн хамгийн гол хүмүүс
Patrick багш бол гайхалтай ментор. Мөн  Faro төвийн Идэрод, Төгөлдөр багш нарт баярлан талархая.
Өөрийнхөө тухай мэдэж авсан хамгийн гол сургамж мэдлэг
Муу зүйл тохиолдоход эхлээд дор хаяж 7 хоног хар.
Эхэндээ галзуурмаар хэцүү байх ч 7 хоногийн төгсгөлд өвдөлт бага зэрэг багасана.
Үргэлжлүүлэн 14 хоног харвал өөр зүйл дээр төвлөрөхтэйгөө болно.
Дахиад нэмээд 7 хоног буюу нийтдээ 21 хоногийн дараа би ямар ч хэцүү зүйлийн ард гарж чаддаг. Эхний 7 хоногт хамгийн их эргэж буцаж шантардаг бол сүүлийн 7 хоног маш хурдан өнгөрдөг.
Энэ нь:
-Шинэ ажил эхлүүлэх
-Шинэ зүйл сурах
-Хэн нэгнийг мартах
-Хүндээр сэтгэлээр унах
-Хэт ихээр хөөрч догдлон хүлээх… гэх мэт бүх үед яг нэгэн ижил үйлчилдэг.
Цоо шинээр хийсэн зүйлс
Кроссфит
Авсан үнэтэй сургамж
“Одоодоо амьдрахуй”
Аялаж явахдаа хамгийн гол сурмаар зүйл бол тухайн цаг хугацаандаа бүрэн сэтгэл зүрхээрээ амьдрах түүнийг үнэлэх. Тэр газар дахин хэзээ ч чиний мөр гарахгүй, тэр хүнтэй чи ахин хэзээ ч нүүр учрахгүй байж болно.
Бидэнд энэ оныг үдэхэд 3хан сар үлдлээ.
Энэ хугацаанд юу хийж чадах бол?
Т.Тэргүүнжаргал