9-12 month review, 2018

2017 онд би сар бүр ревью бичсэн бол

2018 онд улирал бүр буюу 3 сардаа нэг ревью бичлээ.

Энэхүү амьдралаа товч дүгнэх аргыг 2 жилийн турш хэрэгжүүлсэн хүний хувьд хэлэхэд хамгийн их таалагдсан нь сар бүрийн ревью бичих байсан ба сарын сүүлд яалтчгүй ширээн дээрээ суугаад заавал бичих шалтгаан болж байсан. Энэ нь эргээд хийсэн ажлын гүйцэтгэл болоод төлөвлөгөө гаргахад нэн тустай байлаа. Гэвч сарын дотор төдийлөн аливаа зүйлийн үр дүнг харах боломжгүй билээ.

Харин 3 сарын дотор ямар ч ажлын үр дүн тодорхой хэмжээнд гардаг тул тун аятайханаар хийсэн бүтээснээ дүгнэчихэж болно. Гэвч тогтмол сар бүр бичихгүй байгаа нь л жаахан алгуурлуулах хандлагатай болгох гээд байлаа.

2019 онд би энэ 2 төрлийнхөөс өөр арга хэрэглэх ба ямар арга гэдгийг нь нийтлэлийн төгсгөлд хүргэе.

9-12 сард юу хийж гүйцэлдүүлсэнээ товч дүгнэхүй:

Өнгөрсөн 3 сарын тухайх 6 үндсэн асуулт.

  1. Гаргасан хамгийн ухаалаг шийдвэр.

  • Энэ жил 10 улсаар хөндлөн гулд явсаны 6 улсаар 9-10 саруудад аяласан учраас муугүй сайн шийдвэр болсон.

Гайхалтай дурсамж цаг хугацаа мэдрэмж цаг агаар хүмүүс.

  • 11 сард Kizomba Korea festival-д очиж бүжиг сонирхож эхэлсэнээс хойш бичлэгийг нь үзэж хүндлэн биширч ирсэн Албир багштайгаа уулзсан нь миний мөрөөдлүүдийн нэг байлаа.
Albir Rojas and Laura
  • Блогийнхоо зорилго чиглэлийг өөрчлөхөд анхаарч байсан бол сүүлдээ бүр бууж өгөх орхих тухай маш их бодсон. Үргэлжлүүлж бичихгүй байх тухайд нилээдгүй бодсоны эцэст илүү их бичихээр шийдсэн. Яагаад ч орхиж чадахгүй бөгөөд өөртэйгээ үүсгэсэн хамгийн сайхан харилцаа минь бичих явдал юмдаа.

Бууж өгөөгүй.

  • 12 сар нилээд хэдэн сарыг хулгайлах төлөвлөгөө мөн боловсруулжээ.

2. Хамгийн чухал сурсан зүйл.

Бусдын хэрэгт хошуу дүрсэнээс болж сүрдүүлэг дарамтанд өртөж хэдэн өдрөөр хямарч гэрээсээ гарах бүү хэл цаашдаа аялах тухайд айдас төрсөн ч өөрийнхөө үзэл бодлыг зоригтой илэрхийлэх, буруу бол бурууг нь хэлэх зоригтой байсандаа өөртөө жаахан баяр хүргээд ёс суртахуунтай байснаараа өөртөө баярласан.

3.Хийж бүтээж гүйцэлдүүлсэн хамгийн том зүйл.

  • Бусдын амьдралд нөлөөтэй олон мянган чухал асуултанд хариулт хүргэсэн.
  • 11 сард миний зорилго хүсэл мөрөөдөлд нийцсэн сайхан ажилтай болсондоо өөртөө баяр хүргэж болно гэж бодож байна.

4. Бусдын төлөө миний хийсэн хамгийн чухал зүйл.

Энэ асуулт хамгийн их бодуулдаг ба бусдад яаж туслаж яаж нөлөөлсөнөө өөрөөс асуухад тийм ч хурдан хариулт нь ундраагүй.

  • Нэгэн ойрын найз маань миний тууштай байдал болоод орчин үеийн залуусын чиг хандлагыг чамаас харж мэдэрч байна гэж хэлсэнийг онцлоё.
  • Гэр бүлийн гишүүны нэгтээ үүргэвчтэй аялалд гарахыг ятгасан нь түүний амьдралд тодорхой өөрчлөлт авчирсан гэж бодож байна.

5. Хийж чадаагүй зүйлс.

  • Зарим тохиолдолд бусдын бодлыг өөрчилж өөрийн талдаа урвуулж чадсангүй.
  • Хуучин найз нөхдийн харилцаагаа сэргээж чадсангүй.

Би өөрт таалагдсан хүн бүрийг амьдралдаа хадгалж авч үлдэх боломжгүйгээс хойш зүгээр л өөрийн амьдралаа амьдрахаар шийдсэн.

6. Юунд хамгийн их талархалтай байна вэ?

  • Гэр бүл.
  • Шинэ боломж бололцоог таниулсан багш дасгалжуулагч.
  • Өөрийнхөө сониуч хичээнгүй уйгагүй байдалд талархлаа.

Эцэст нь:

Ирэх 2019 онд зөвхөн чалленжүүд болоод шинэ сорилтууд, дадлага туршлагуудын үр дүнг бичих ба ерөнхийдөө хугацаа нь 1-3 сар байх юм. 2019 оны хамгийн анхны чалленж маань 108 өдрийн турш йога бие даан сурсан нь гэсэн нийтлэлээр эхлэх болно.

Баярлалаа.